06.22

Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэх эсэхийг энэ сард хэлэлцэнэ

Бурхан Халдуныг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ талаар БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тун удахгүй энэ зургаадугаар сарын сүүлээр эхлэх ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хурлаар Бурхан Халдуныг соёлын биет бус өв, дэлхийн байгалийн өвөөр бүртгэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ талын холбогдох материалыг бүрдүүлж саналыг урьд онуудад тавьсны дагуу ХБНГУ-ын Бонн хотноо зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн өвийн 39 дүгээр чуулганаар хэлэлцэнэ. Уг чуулганд холбогдох талуудыг оролцуулж, дэмжүүлэх талаар сурталчилгаа, лобби хийлгэх  шаардлагатай. Бид оролцогчийн зардал хөрөнгийг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна” хэмээн ярьсан байна. Тэгэхээр энэ асуудал тун удахгүй шийдэгдэх бололтой.

Г.НАРАН