Зохиолын дуучдаас анх удаа гурвуулаа нийлж уран бүтээл хийж эхэлсэн дуучид бол Д.Бурмаа, А.Мөнхбат, Л.Банзрагч нар юм. Гурван дуучин эх орноо бүтэн тойрч, алс холын Америкийг хүртэл зориод ирсэн байдаг. Гэтэл гурван уран бүтээлч “салсан” гэнэ. Энэ талаар дуучин Л.Банзрагч ам алдсан байна.
Тэрбээр “Та гурав дахин хамтрахгүй гэсэн, үнэн үү?” гэх асуултад “Ирээдүйд хамтарсан уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Эр хүний замын хүзүү урт гэдэг шиг. Харин одоогоор бол тус тусдаа уран бүтээлээ хийгээд явъя гээд салцгаасан. Бид 2012 оноос хойш хамтарсан уран бүтээл хийлээ. Бараг бүх аймгаар аялан тоглосон байх. “Алтан үеийн аялгуу үргэлжилсээр”, “Үргэлжлэл...”, “Миний ардын сэтгэл цагаан” зэрэг тоглолтуудыг тавьсан” хэмээн хариулсан байна. Ямартай ч гурван уран бүтээлчийг түнжин хагарсан гэх яриа гарч байсан. Тэгвэл тус тусын замаа хөөсөн нь үнэн аж.
П.ТУУЛ