2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сонирхолтой болж ирж байна. Бушийн удмынхан энэ удаа Клинтоны гэр бүлтэй хүчээ үзэх нь тодорхой болсон. Мөн тэрбумтан Дональд Трамп Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн билээ.
Харин алдартай дуучин Рассел Симмонс шууд л Трампыг эрс шүүмжилж, дургүйцлээ илэрхийлжээ. Трампын оронд реалити шоуны од Ким Кардашяны нэрийг дэвшүүлэх саналыг Симмонс гаргав.
57 настай Рассел Симмонс "Түрэмгий, хуучинсаг хүний оронд ялдам, зөөлөн алдартан илүү дээр. Энд ярих ч юм алга" гэж өөрийн Твиттер хуудсанд бичжээ. Ким үнэндээ Америкт төдийгүй дэлхийд зард гарсан хүн болохоор Трампаас илүү шанстай байж мэдэх юм.
Түүний энэ хошгируулалт үр дүнгээ өгч Ким өөрөө ч үүнд итгэж нэрээ дэвшүүлбэл яана? Ким Кардашян элдэв шоу, хүлээн авалт хэсэхээ больж түүний оронд Цагаан ордонд заларчихаад л манай гарагийн геополитикийн асуудал энэ тэр яриад далайн чанадаас заавар тушаалаа илгээж байна гээд төсөөл дөө.