БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлч манай улсад айлчлан тоглохоор болжээ. Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань уг чуулгын дуучин байсан юм. Дэлхийд алдартай тус чуулгын уран бүтээлчид Улаанбаатар хотод энэ сарын 28, Дархан- Уул аймагт ирэх сарын 1-нд, Налайх дүүрэг дэх цэргийн ангид ирэх сарын 3-нд тоглолтоо толилуулах юм байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид БНХАУ-д аялан тоглолтоо сонирхуулаад ирсэн билээ.
Х.ЭРДЭНЭ