06.23

Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах төвтэй болжээ

Бээжингийн олимпийн аварга,Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган эрүүл мэндийн салбарт ажиллахаар болжээ. Тодруулбал,  “Өөжинмэд” хэмээх үр шилжүүлэн суулгах төв байгуулан гэргийн хамт ажиллуулж эхэлсэн байна. Японы “Като лэдиес” клиник эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаатай уг төв нь Сувилахуйн сургууль дээр байрлах юм байна. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулж буй "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн нээлт сургууль дээрх эмнэлгийн байранд болох юм.

Н.ЗАЯА