ХААИС энэ жил гадаад, дотоодын төсөл болон өөрийн санхүүжилтээр тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 20 гаруй лаборатори шинээр байгуулсан. Өчигдөр ЖАЙКА байгууллагын төслийн хүрээнд байгуулагдсан хоёр лабораторийн нээлт болсон бол өнөөдөр КОЙКА байгууллагын санхүүжилтээр байгуулагдсан зургаан лабораторийн нээлт болохоор төлөвлөгджээ. Тодруулбал, БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль, ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй "Байгальд ээлтэй хаа-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд байгуулагдсан судалгааны лабораториудын нээлт өнөөдөр 14:00 цагт ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль дээр болно. Нээлтэд БШУЯ-ны болон ХХАА-н сайд нар сургуулийн удирдлага, төслийн зохицуулагчид оролцох юм байна.
Н.ЗАЯА