“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа өнгөрсөн онд нярайлж хөөрхөн охинтой болсон билээ. Дуучин бүсгүй маань өөрийн гуалиг сайхан бие хэрхэн арчилдаг талаар хүүхнүүддээ зориулж ном гаргана гэж байсан бол энэ удаа СD гаргажээ. Тэгэхээр дуучин бүсгүйн дасгалууд тун удахгүй бүсгүйчүүдэд очих нь. Энэ талаар хамтлагийн дуучин Ганболор өөрийн цахим хуудаснаа “Хайрт найзаараа маш их бахархаж байна. Sweetymotion хамтлагийн дуучин Сүндэрмаагийн ”Fit4Change” цуврал дасгалууд тун удахгүй танд хүрэх нь ээ. Нөр их хөдөлмөр энэ бүхний ард байгаа. Чи шүү, миний бахархал шүү” хэмээн бичжээ. Тун удахгүй охид бүсгүйчүүд Сүндэрээг дагаад дасгал хийцгээх бололтой
Г.НАРАН