06.23

Юу ч хийдэггүй СӨХ-үүд болон тэдгээрийн “эзэн” Дээд зөвлөлийн булхайг илчиллээ

Хааяа нэг засвар, үйлчилгээ хийснээ байнга ярьж, сурталчилдаг байгууллага бол Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/. Тэгсэн атлаа сар бүр айл өрхөөс багагүй мөнгө татдаг. Тогтмол орлоготой энэ байгууллагуудад мөнгөн маш их хэмжээний хуримтлал үүссэн байх учиртай ч дээд, доодгүй хулгайлж, луйварддаг нь нууц биш. Тэгвэл саяхан олон жилийн турш хэл ам дагуулж буй СӨХ-дыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/ шалгаж олон зөрчил, дутагдал илрүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Арвингийн толгойлдог СӨХ-дын Дээд дөвлөл СӨХ-доос гишүүнчлэл нэрийн дор татвар авч, СӨХ-ийн айл өрхөөс авах төлбөрийг тогтоодог болохыг илчилжээ. Засвар, үйлчилгээ нэрийн дор сар бүр арайл их мөнгө авч байна, тэгсэн атлаа сар бүр засвар үйлчилгээ хийдэггүй хэмээн иргэдийн байнга хэлдэг үг энд баталгаажиж, иргэдээс авсан мөнгө СӨХ-дын Дээд зөвлөл гэх СӨХ-дын хууль бус үйлдлийг хаацайлдаг байгууллагад төвлөрдөг байжээ. Мэдээж Дээд зөвлөл нэрийн дор хэдэн нөхдүүд СӨХ-д буюу тэднийг санхүүжүүлэгч жирийн иргэдийн мөнгийг зүгээр л халаасалж суудаг байжээ. Үүнээс гадна СӨХ-үүд оршин суугчдын оролцоогүйгээр шийдвэр гаргаж, үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй болохыг тогтоосон байна.