06.23

Тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийг хүчирхийлхийг завджээ

Сурагчдын зуны амралт эхэлсэн учир хүүхэд зам тээврийн осолд өртөх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох нь буурахгүй байна. Амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна. Тэгвэл гадаа тоглож байсан хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, Хүүхдийн тоглоомын цэцэрлэгт тоглож байсан 10 настай хүүхдийг хуурч мэхлэн авч яваад хүчиндэхийг завдсан байна. Тиймээс сургууль цэцэрлэг амарсан энэ үед эцэг,  эхийн хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн тоглоомын талбайд камержуулах шаардлагатай байгаа ЦЕГ-аас анхаарууллаа.