06.23

Хэргийн газраас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна

ХУД-ийн Биокомбинатын зам, Морингийн давааны баруун замд марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 57 настай эрэгтэй П-г дайрч амийг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ. Уг жолоочийг эрэн сурвалжилж байна.
Мөн тус дүүргийн нутаг “Сод Монгол” ШТС-ын урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос онхолдож, 29 настай эрэгтэй Б нарын гурван хүн гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй аж.