06.23

Пакистанд хэт халуунаас болж 224 хүн нас баржээ

Пакистаны өмнөд Синдх мужид цаг агаар хэт халуун болсны улмаас 224 хүн нас барсан байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдэгдсэнээр амиа алдагсдын ихэнх нь тус улсын хамгийн том хот болох Карачид нас барсан аж. Сүүлийн өдрүүдэд Карачи хотод цаг агаар цельсийн 45 хэм хүртэл халж байгаа юм. Тус хотод хэт халууны улмаас цахилгаан эрчим хүчийг таслахад хүрсэн байна. Түүнчлэн хохирогчдын олонх нь халуурах, шингэний дутагдал, гэдэсний өвчлөл зэргээс болж амиа алдсан өндөр настай хүмүүс байгаа аж. Хэт халуунаас болж өвдсөн олон зуун иргэдийг улсын эмнэлгүүдэд эмчилж байгаа талаар мужийн эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Саид Мангнежо мэдэгджээ.

Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулснаар өнгөрөгч Бямба гаригаас хойш өдөрт 20 орчим буюу нийт 150 гаруй цогцос хүүр хадгалах газарт хүргэгдсэн байна.