06.23

Хүний амь хороосон сэтгэцийн өвчтэй залууг эмчилнэ

Өнгөрсөн жил Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суудаг иргэдээс судалгаа авахаар очсон эмэгтэй О-г сэтгэцийн өвчтэй Б гэх эр гэртээ ганцаараа байхдаа амийг нь санаатайгаар олон удаа хутгалж хохироосон хэрэг гарсан билээ.

Тэгвэл сэжигтэн Б нь хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй гэдгийг шүүх шинжилгээнийхэн тогтоосон аж.

Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 12-нд болсон бөгөөд шүүгдэгч Б-г өвчний улмаас хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй, тиймээс эмнэлгийн чанартай албадлагын эмчилгээг нэн даруй хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг шийдвэрлэжээ.