Олимпын алтан медальт Э.Бадар-Ууганы үр шилжүүлэн суулгах эмнэлгийн нээлт өчигдөр болсон тухай мэдээллийг манай сайт та бүхэнд хүргэж байсан билээ. Дэлхийн цээжинд орших манай улс хүн амаа өсгөж үржүүлэх бодлого баримталдаг. Энэ их үйлсэд хүчин зүтгэхээр шийдсэн Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган зургаан жилийн өмнөөс буюу 2009 оноос хойш эмнэлэг байгуулахыг мөрөөдөж байжээ. Мөрөөдлөө бодит биелэл болгож чадсан түүнд талархах олны цуваа улстөрчдөөс эхлээд урлаг соёлын оддоор хүрээгээ тэлсээр.