06.24

“Wonderland 2015” элетро хөгжмийн наадам болно

 “Wonderland 2015” элетро хөгжмийн ирэх баасан гарагт “River Beach Resort”-д болохоор товлогджээ. Энэ талаар тус шоуны зохион байгуулагч DJ Show буюу Б.Энхбат “Бидэнд залуучуудаа хүлээж авах л үлдсэн. Монголд ийм том тайз засалт, гэрэлтүүлэг, хөгжмийн дугаралт байж болдог юм байна гэдгийг тэдэнд харуулна. Бид өөрийн улсад болдог шоунаас ялгаруулахын тулд олон улсын электроник хөгжмийн фестивалийн стандартад нийцүүлэн энэ салбарыг хөгжүүлэхэд хичээж байгаа. Манайд урьд өмнө нь бий болоогүй шинэлэг шийдэл, өвөрмөц бүтээлч загварыг босгоно. Зөвхөн DJ-тэй тоглолт биш мэргэжлийн электроник хөгжмийн уран бүтээлчдийн манай фестивальд зориулан бэлдсэн шилдэг сэт төдийгүй шинэ уран бүтээл, Фестивалийн эхлэл, нээлт, хаалт хэсгээс бүрдэх зохиол бүхий энтертайнмэнт тоглолт болно” хэмээн мэдээлсэн байна.  Тус шоуны тасалбар  20.000 төгрөг бөгөөд хоёр хүн орох эрхтэй аж.