Улсын Филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал тоглолтоо хийхээр болжээ. Олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ хүрээг тэлж буй тэрээр мэргэжлийн урлагийн байгууллагаар овоглуулж монгол улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн баяраар “Хайранд умбасан бүсгүй” нэртэй тоглолтоо энэ сарын 6,7,8-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байна. Концертын найруулагчаар рок Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар on`n off-ийн Т.Пүрэвсүх болон эмэгтэйчүүдийн “Солонго” хамтлаг хөгжимдөж Улаанбаатар чуулгын эмэгтэй бүжигчид оролцон тоглож бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулах юм.

П.ТУУЛ