Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан нутгийн залуусдаа соёл урлагийн золголт хийхийн хажуугаар сагсны тэмцээний зохион байгуулах гэж байгаагаа дуулган, урилга хүргүүлжээ. Тодруулбал, тэрбээр "Зиа Хөвсгөл нутгийн зон олон, аймаг сумдын хийморьтой хөвгүүд охид сонсоорой соёрхоорой. Хаврын дунд сарын эхэнд Улаанбаатар хотод спорт урлагийн золголт хийнэ ээ. Биднийг ямар нутгийн зөвлөл тоох биш. Тэгэхээр одоо бид шийднэ ээ. Дэмжих нэг нь дэмжинэ биз бид ямар гуйдаг биш. Бооцоотой сагсны тэмцээний дараа урлагийн тоглолтыг Хөвсгөлөөс ундарсан уран сайханчид толилуулж, нийтээрээ гурав хоног агаарын сайханд амрангаа ирээдүйн төлөвлөгөөг боловсруулж хэнийг сонгох хэнийг татахыг эртнээс шийднэ ээ.
Бид нийтээрээ иймхэн ажлыг зохион байгуулж эс чадваас Хотгойдын Чин Ван Чингүнжавын удам байгаад хэрэг алга. Хоймор нутгийн эзэд нь байгаад нэмэр алга аа залуус аа. Бусдыгаа уриалж биднийг дэмнээрэй. Бид та наргүй бол хэнсэн билээ дээ. Өөрсдийн санаа бодлыг доор дэвшүүлээрэй хүлээн авах болно оо. Та бүхнийг хүндэтгэж уриаг дэвшүүлсэн Т.Дэлгэрмөрөн" хэмээсэн байна.
П.ТУУЛ