06.25

Наадмаар гадны хамтлаг, дуучид ирэхгүй гэнэ

Сүүлийн үед Үндэсний их баяр наадмын үеэр гадаад дуучин ирнэ, наадмыг Солонгос найруулагч найруулна гэсэн яриа гарч, олон нийтийн сүлжээгээр шүүмжэл дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ жилийн наадмаар гадаадын ямар нэг хамтлаг, дуучин ирэхгүй гэнэ. Энэ талаар Соёл урлагийн салбар хорооны дарга БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бэлтгэл ажлыг хангах хүрээнд гадаадын хамтлаг, дуучдыг урих тухай яригдаж байсан. Гэхдээ энэ жилийн хувьд уг асуудлыг хойшлууллаа. Нээлтийн арга хэмжээний онцлогийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Нээлтийн ёслолд 4000-5000 хүн оролцуулахаар бэлтгэл хийж байна. Бид ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ-д санал тавьсан. Үүний дагуу БНСУ-аас нэг найруулагч ирж, долоо хоног ажиллаад буцсан. Цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд шинэ техник, технологи ашиглаж, бөмбөрчдийн тоглолтыг зохион байгуулахад энэ хүнээс зөвлөгөө авсан” гэсэн байна.

Г.ЗАЯА