Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярыг дуучин Т.Ариунаа, “Харанга” хамтлагтай хамт, хит дуунуудаас нь дуулахаар болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 7-нд “Баянгол” ресторанд 19.00 цагаас “VIP” амьд тоглолт хийх гэнэ. Монголын хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчидтэй хамтдаа, дуулж, бүжих ховорхон тоглолтыг “UP MUSIC” продакшнаас санаачлан эмэгтэйчүүдийн баярын хамгийн тансаг үдэш байлгахаар зохион байгуулалтын ажлыг ид хангаж байна. Тус тоглолтод дуучин Т.Ариунаа өөрийн арвин уран бүтээлийн сангаасаа хамгийн шилдэг, бид бүхний сонсох дуртай олон хит дууг амьдаар дуулж бүсгүйчүүддээ бэлэг барих аж.

П.Т