Хавтаст хэрэг, хар нөмрөгөө түр хойш тавьж, байгалийн үзэсгэлэнт газар мэргэжил нэгтнүүдтэйгээ номын дуу сонсож, харилцан мэтгэлцэж "тогоон доторхи” тулгамдсан асуудлуудаараа дотроо онгойтол ярилцах боломж өнгөрсөн долоо хоногт шүүгчдэд олгогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "2015 он шүүгчдийн мэдлэг оюунд чиглэсэн жил байх болно” хэмээн тодотгосны шат дараалсан олон ажлуудын нэг нь Архангай аймгийн Цэнхэрийн рашаан болон Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуурт зохион байгуулсан сургалтууд юм.