Маргааш (2015.06.26) Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг 09:00 цагт эхэлнэ. 12:00 цаг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээнд Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Тахарын Ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.