Сүүлийн үед АН-ынхан МАН-ыг засгаас хөөх тухай яригдаж эхэлсэн. Энэ талаар АН УИХ дахь намын бүлэг болон ҮЗХ-ныхоо хэмжээнд ярьж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар “МАН-тай хамтарч засаг барьсан энэ хугацаанд МАН юу ч хийгээгүй. Харин албан тушаалын томилгоо л хийгдсэн” хэмээн мэдэгдсэн нь үнэний ортой. Уг нь дээрх намууд засагт хамтрахдаа улс орноо эзийн засгийн хямралаас аварна гэх зэргээр хачин сайхан зүйлс ярьсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр гоё болсон юм алга байгааг бүгд мэднэ.
Үндсэндээ сонгуульд ялж үнэмлэхүй биш ч олонх болсны хувьд АН хэнтэй хамтарч засаг барьснаа мэдэх ёстой. Гэтэл МАН засгаас гарахгүй хэмээн зууралдах нь юуных вэ. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН хөөсний зоргоор засгаас гарахгүй” гэж мэдэгдсэн бол генсек Ж.Мөнхбат нь ч мөн адил “АН шоудаж байна. Албан ёсны шийдвэр ирээгүй байхад МАН засгаас гарах тухай яриа байхгүй” хэмээн мэдэгдээтэхэв. Үнэндээ АН энэ удаа гэрийн эзэн. Гэрийн эзэн хоноцод дургүйцлээ ил илэрхийлэхгүй ч тойруу замаар харуулдаг. Тэгвэл тэд гэрийн эзний хувьд МАН-ыг засгаас хөөх санаагаа намын бүх түвшинд ярьж, хэвлэлээр үг дайж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр гэрийн эзэн хөөгөөд байгаа юм биш үү, МАН-ынхаан!
Н.АЗ