06.26

Булган аймагт автын ноцтой осол гарч 3 хүн нас баржээ

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр өчигдөр 19 цагийн үед “34-08 УНЯ” дугаартай “Клугер”  маркийн автомашин онхолдож 43 настай, эмэгтэй Д, 39 настай, эрэгтэй Д, 30 настай, эмэгтэй О нар газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Харин 36 настай, эмэгтэй Д-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Түүнчлэн машинд зорчиж явсан 8 настай, эмэгтэй Э-г ухаангүй  байсныг цуг явсан автомашинтай хүмүүс авч явсан байна.