06.26

7 сарын 1-ний Үсээ хусах арга хэмжээнд ирэхийг уриалав

МУГЖ, дуучин С.Жавхлан ирэх долдугаар сарын 1-нд Чингисийн талбайд “Дахин төрөх арга хэмжээ” хийх гэж байгаа аж. С.Жавхлан улстөрчдийн увайгүй үйл ажиллагааг эсэргүүцэж “Дахин төрөх” буюу үсээ хусах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ арга хэмжээн дээр өөрийнхөө үсийг хусах аж. Мөн түүний энэ үйл хэргийг дэмжиж буй иргэдийг ирж хүсээ хусуулахыг санал болгожээ. Түүнчлэн мэргэжлийн сагсан бөмбөгчин асан Ц.Шаравжамц дуучин С.Жавхлан үйлдлийг дэмжиж буйгаа илэрхийлж, “ТВ-9-р 19 цагаас гарсан Жавхлан дүүгийн нэвтрүүлгийг нөхөж үзлээ. Нээрээ энэ төр арай л даварч бна шүү. Дүүг дэмжиж 7 сарын 1-нд талбай дээр очноо. Үзэл бодол нэгт найзууд байвал хамт очоорой. Үзэл бодлоо илэрхийлж энэ буруу яваад байгаа төрийг эсэргүйцэж үсээ хусуулна гэж байна. Би ч хусуулна. 3 настай даахиа үргээлэгсэнээс хойш ганц ч удаа үсээ хусуулж байгаагүй ч энэ бусармаг төрийг ухаараасай гэж үсээ золихоор шийдлээ. Энэ чигээрээ байгаад байвал үр хүүхдүүдэд минь улс орон гэж үлдэхгүй шинжтэй байна. Зарж болох бүхнийг зарж устгаад удахгүй газраа зарах шинжтэй болоод явчихлаа. Наадмын өмнөх өдөр их хурлаар баахан хууль бөөндөх сурагтай байна.
Ялангуяа олны танил надтай ижил үзэл бодолтой байдаг найзууд холбогдоорой. Твитер, Фэйсбүүкээр өчнөөн л тэмцлээ одоо үгээрээ, үйлдлээрээ тэмцэх цаг нь болсон бололтой. Өвөг дээдсийн минь сүнс биднийг дэмжих болтугай” гэж хэлжээ.