Гавьяат жүжигчин С.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Тэрбээр энэ оны долоодугаар сарын 01-нд төрийн эсрэг байр сууриа илэрхийлж, ургуулсан урт хар үсээ Чингисийн талбай дээр хусах талаараа мэдээлэл хийх гэнэ.
С.Жавхлангийн хувьд эх орноо хамгаалж, өмгөөлж эрх баригчидтай дайтаж, төрийн өндөрлөгүүдтэй мэтгэлцэх гээд барахгүй, хүчрэхгүй байгаа нэгэн. Тиймээс өөрийгөө зольж, олон жил ургуулсан урт хар гэзгээ хусаж, даахиа үргээлгэхээр болсон юм.