Маргааш буюу энэ сарын 30-ны 13:00 цагт "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн байрлалд зохион байгуулагдсан барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааны хаалт болно. Дашрамд дурдахад, эмнэлгийн үзлэг, үйлчилгээгээр өдөрт дунджаар 750 хүнд үзлэг хийж, нийт 5200 гаруй хүн хамруулсан бол барилгын хамтарсан ажиллагаанд АНУ-ын Засгийн газрын тусламжтайгаар нийт 170 мянган америк долларын хөрөнгө оруулалтын засвар үйлчилгээг нийслэлийн 55 дугаар сургуульд хийсэн байна.