Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар санаачилсан тогтоолын төслийг 2013.09.06-нд ХУД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-д өргөн бариад байсан юм. Энэ ажлын эхлэл болж Богдхан уулын тусгай хамгаалалттай газар үе дамжин амьдарч ирсэн 4 болон 11-р хорооны иргэдэд БОНХАЖЯ-аас 5 жилийн хугацаатай газрын ашиглалтын гэрчилгээг үе шаттайгаар гардуулж байна.
Өнөөдөр /2015.06.30/ БОНХАЖЯ-нд 15:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдэд гэрчилгээг гардууллаа.