Австралийн Мельбурн хотноо хатуу дэглэмтэй шоронгийн дэргэд орших урьдчилан саатуулах төвд тамхи татахыг хориглосон журмыг эсэргүүцсэн бослого гарчээ. Урьдчилан хорих төвд 700 орчим сэжигтэнг хорьж байна. Эмх замбараагүй байдлын үеэр шоронгийн ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж, тусгай хувцас хэрэгсэл бүхий цагдаа нар дайрсан аж. Австралийн шоронгуудад тамхи татахыг хориглосон журам өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Д.МӨНХБОЛД