07.01

Бөхийн холбоо хуулиа дагах мэдэгдэж, Г.Өсөхбаяр аваргын талд орлоо

Үндэсний их баяр наадам болоход 10 хоногийн хугацаа үлдээд байгаа билээ. Энэ өдрүүдэд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хэн нь зүүний магнайд гарах эсэх дээр маргаан өрнөөд байгаа.

Хоёр аварга ч өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, зүүний магнайд гарна хэмээн ярьж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, энэ асуудлын талаар ярилцсан юм. Хуралдааны үеэр Бөхийн холбооны төлөөлөл энэ асуудал дээр байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд бөхийн бүртгэлийг 10-ны өдрийг хүртэл авдаг байсан аж. Харин энэ жил 4-нийг хүртэл аваад, дуусгах аж. Энэ хугацаанд хоёр аварга бүртгүүлэхгүй ч байж магадгүй гэнэ. Хэрвээ бүртгүүлсэн тохиолдолд хуулийнхаа дагуу амжилтаар нь эрэмбэлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Ингэснээр Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарах ёстой гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.