Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхлэхээр болжээ. Тэгвэл наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг учраас асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг наадмын комисс гаргасан байна. Үнийн хувьд, саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг байх гэнэ.
Н.АЗ