07.01

Дугуйчид улсын аваргаа тодрууллаа

Монголын дугуйн холбооноос 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг зохион байгуулж оны шилдэг тамирчдыг тодрууллаа. Засмал замын насанд хүрэгчдийн УАШТ-нд хот хөдөөгийн 12 байгууллагын 80 орчим тамирчид оролцсон байна. Энэхүү тэмцээнийг Мон-Алтон компани ивээн тэтгэжээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн цуваа гараатай 25 км-т нийт 18 тамирчин уралдаж  I байрт Т.Энхжаргал /Хүч спорт хороо, ОУХМ/, Ж.Өлзийсолонго /Авто зам клуб/, Ц.Солонго /Алдар спорт хороо/ нар удаалсан бол эмэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-т /15 тамирчин оролцсон/  Т.Энхжаргал тэргүүлж, Ц.Солонго , Ж.Өлзийсолонго нар 2,3 дугаар байр эзэлжээ. Эрэгтэйчүүдийн бөөн гараатай 150 км нийт 39 тамирчин хурдаа сорьсноос А.Алтансүх /Авто зам клуб/ түрүүлж II байрт Э.Мөнхтулга /Авто зам клуб/, III байрт Т.Төгөлдөр /Алдар спорт хороо/ тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн цуваа гараатай 25 км-т 39 тамирчин уралдаж Т.Төгөлдөр тэргүүлж, А.Алтансүх удаалж, III байрт Э.Алтан-Очир /Хүч спорт хороо/ оржээ. Насанд хүрэгчдийн хос 30 км-ийн уралдаанд Алдар спорт хорооны баг тэргүүлж Авто зам клуб, ХУД-ийн багууд удаалсан бол эрэгтэй багийн 75 км-т 12 баг өрсөлдөж тэргүүн байрт Авто зам клубын 1-р баг, дэд байрт Алдар спорт хороо 3-р байрт Атилла баг тус тус шалгарлаа.