Хоёр жилийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төв шатаж, түрээслэгчдэд их хэмжээний хохирол учирч, галын улмаас нэг хүний амь эрсдэн 300 гаруй түрээслэгч эд хөрөнгө, ажлын байргүй болсон юм.
Хоёр жилийн өмнө болсон уг хэрэгт тухайн үед долоон хүнийг сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Тэгвэл прокурорын шатанд хэргийг түдгэлзүүлсэн мэдээллийг эх сурвалж хэлэв. Гэвч ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн нь тодорхойгүй байгаа аж.