Сайхан бүсгүй Шакира итали, франц, каталон, араб, португаль, англи, испани гэсэн долоон хэлээр ярьдаг гэнэ. Олон хэлээр ярьдаг дуучин бүсгүй хүүгийнхээ хэлний боловсролд багаас нь анхаарч мөн л долоон хэлээ зааж сургаж байгаа аж. 1977 онд Колумбад төрсөн тэрээр англи, испани хэл дээр туурвисан уран бүтээлээ 50 сая хувь борлуулсан. Грэммийн наадмын хоёр, бусад хөгжмийн наадмын 12 удаагийн шагналт Шакирагийн жинхэнэ нэр Шакира Изабель Мебарак Риполл юм.