07.02

Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Сүүлийн өдрүүдэд ихэнхи нутгаар усархаг, ширүүн бороо орсны улмаас Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Цэнхэр (Төгрөг), Ховд, Буянт гол үерийн аюултай төвшинг, Булган гол Булган сум, Долооннуурын гол, Дунд Цэнхэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу орчмоор үерийн төвшинг даван тус тус үерлэжээ. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, амралт зугаалгаар яваа ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос онцгойлон анхаарууллаа.

Л.ОЮУ