АТГ нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2015 онд дэвшүүлсэн зорилт, жил улирлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд энэ оны эхний хагас жилд хийсэн ажил, үр дүнгээ тайлагнажээ.
Хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 521 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 196 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
48 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 124 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 23 хэргийг прокурорт шилжүүлсэн бол одоогийн байдлаар 62 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.