07.02

“Сонгуулийн гүүр” сэдэвт арга хэмжээний талаар зөвлөлдөв

Конрад-Аденауэр-Сангийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөрөөс зохион байгуулдаг “E-Lection Bridge” буюу “Cонгуулийн гүүр” нэртэй олон улсын арга хэмжээг Монгол улсад анх удаа зохион байгуулахаар болжээ. Ази-Номхон далай болон ХБНГУ-ын сонгуулийн кампанит ажлын шилдэгүүд Монгол улсад хуран цуглах уг үйл ажиллагааг Монгол улсын талаас Ардчилсан нам хамтран зохион байгуулахаар болсон байна. Өнөөдөр арга хэмжээний зохион байгуулалт болон ерөнхий мэдээллийн талаар Конрад-Аденауэр-Сангийн Ази дахь Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн дарга Торбен Штефан, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг болон Монгол дахь Төслийн менежер Б.Дөлгөөн нар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Б.Цолмонбаяр нартай уулзаж, санал бодлоо солилцжээ. Тус арга хэмжээний гол зорилго нь олон улсын ардчилсан чиглэлийг баримтлан ажилладаг намын төлөөлөгчид нэг дор цуглан өөрсдийн сонгуулийн кампанит ажлын туршлагаасаа хуваалцан, хоорондоо туршлага солилцох юм.