07.03

Санаачлагатай хумхуудад таатай сайн өдөр

Хонь - (3/21-4/19)
Хэдийгээр дургүйцэл эгдүүцлийн далд хандлага байх ч өнөөдрийн тэнгэрт найдвар төрүүлсэн хэв маяг байна. Тайван байдал  ноёрхож мэднэ. Ямар нэгэн юм сонгох сонголт тань хязгаарлагдаж эсвэл хэн нэгэн таныг хойш нь татсанаас болж та сэтгэлээр унаж мэдэх юм. Хэрвээ таны сэтгэлийн түгшүүр, санаа зоволт тань ихэсвэл, та өөрийн нөхцөл байдлаа ах дүү, эсвэл найз нөхөдтэйгөө хэлэлцэж болно. Бусадтай хуваалцаж, сэтгэлээ уудалсны дараа таны эрүүл мэнд, сайн сайхан байдал тань дээшилнэ

Үхэр - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх бөгөөд энэ нь таныг албан ажил болон хувийн амьдралд амжилт гаргах нөхцөлийг бүрдүүлж өгөх болно. Ёс зүйг баримталдаг байдал, үг хэл, бодол санаа, үйлдлээ хянаж чаддаг чадвар тань удирдлага эсвэл эсрэг хүйстнийхэнд зохих ёсоор үнэлэгдэх бололтой. Энэ өдөр албан тушаал ахих эсвэл илүү ашигтай ажлын санал хүлээн авах магадлал өндөр байна.

Ихэр - (5/21-6/21)
Муу санаатны хов жив хууран мэхлэлт зэрэг нь хайртай хүнтэй харьцах харьцаанд хүндрэл учруулна. Үзэл бодлынхоо зөв эсэхэд итгэлтэйгээс болж бусдаас хамааралтай байхад хүргэнэ. Амьдралын эрч хүч өндөр байгаа учир хувийн амьдралд амжилт гаргана. Зан чанар өөрөө ч мэдэлгүй өөрийгөө зольж чадах чанар нь эсрэг хүйстний талаас зүй зохисоор үнэлэгдэнэ. Ойрын хүнээсээ бэлэг авч магад. Үдээс өмнө эрүүл мэнд хямарч болзошгүй байна. Машин жолоодохдоо онцгой анхааралтай байхыг од эрхэс анхааруулж байна.

Мэлхий - (6/22-7/22)
Залхуутай өдөр. Өөрийгөө ажил хийхэд хүчлэхэд хүнд байна. Гэхдээ хайр дурлал, уран бүтээл туурвихад таатай өдөр. Ажил дээрээ бичиг хэрэгтэй харьцахдаа болгоомжтой бай. Ялангуяа шүүхийн зарга ба гэрчийн мэдүүлгүүдэд анхааралтай ханд. Хайр дурлалын харилцаанд аврах алхам төлөвлөгдөх боловч эртний хайртай байсан хүнтэйгээ санамсаргүйгээр уулзана. Гэр бүлийн харилцаанд бага зэрэг өөрчлөлт гарах хэдий ч та үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй.

Арслан - (7/23-8/22)
Бодит байдлыг эрүүл саруул ухаанаар харж чадах өдөр. Хамт олноороо ажиллах, хурал цуглаан хийхэд таатай. Гэр бүл болоход туйлын тохиромжтой. Энэ өдөр өгсөн амлалт тангаргийг заавал биелүүл. Ирээдүйнхээ талаар хоосон мөрөөдөлд бүү авт. Нөхцөл байдлыг эрүүлээр хар. Харин хэн нэгэн танд саад хийхийг оролдвол энэ нь тэд таныг хангалттай сайн таниагүйн илрэл тул тэднийг хүндлэхийг зөвлөе.

Охин - (8/23-9/22)
Мэргэжлийн үйл ажиллагаанд алдагдалд орж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Алдаа, буруу тооцоо, муу санаатнуудын явуулга ирж болзошгүй. Таны ажил хэргийг хэт сонирхож буй хүмүүсийг эелдгээр өөрөөсөө холдуулахыг хичээ. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд хэд хоногийн дараагаас зарим нэг тогтворжилт ажиглагдана. Муу санаат хүн танд урхи тавихыг оролдох боловч өөрөө хүнд байдалд орох болно. Үнэнийг ухаарах, уран бүтээлийн онгод орох өдөр. Ертөнцийг өөр өнцгөөс харахад нөлөөлөх болон шинэ танилтай учирна.

Жинлүүр - (9/23-10/22)
Та болон таны хамт ажиллагсдын хооронд тогтсон эртний нөхөрлөл жинхэнэ хайр сэтгэл болон хувирч болзошгүй. Одоохондоо сэтгэл санаа харилцаагаа ил дэлгэх хэрэггүй. Хий хоосон мөрөөдөл, төөрөгдөл, хэрэггүй зарим нэг эд зүйлс, харилцаа холбоо, зуршлаас ангижрах өдөр болно. Муу зуршлуудаасаа ангижрах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Эрч хүчтэй шийдэмгий байдал тань эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшируулж магадгүй. Сайрхах дуртай жинлүүрүүд эргэн тойрныхныгоо эвгүй байдалд оруулснаар сэтгэл санаа тань тавгүйтэж, элдэв бодолд автана.

Хилэнц - (10/23-11/21)
Гадаад орчны нөлөөллөөс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Таны урьд нь тааварлан бодож байгаагүй өвчин гэнэт илрэх бөгөөд асуудал түвэгтэй байдал орно. Гэхдээ орчин үед техник технологи хөгжиж өвчнийг эдгээх чадвар дэлхий дээр маш өндөр болсныг сана. Бизнесийн харилцаанд үүсэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсэж байгааг хэлэхээс илүү тэд таныг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Худалдаа наймааны ажил амжилттай өрнөж, мөн хүлээж байсан үр дүнг авчирна. Мөнгө олох шинэ санаа урган гарна.

Нум - (11/22-12/21)
Хэрвээ та, энэ долоо хоногийн туршид үүсэх амин хувийн чанартай асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй бол том хэмжээний хэрүүл маргааныг дэгдээх магадлал өндөр байна. Энэ өдөр төлөвлөсөн аялал мөнгөний ихээхэн зарлагатай давхацна. Алс хол аяллаар явахад таагүй. Нөлөө бүхий гадаадын иргэн эсвэл өөр хотын иргэдэд өөрийн санхүүгээ даатгах гэж бүү яар. Гадаад явах эсвэл өөр хот руу аяллаар явах тасалбар худалдан авахаа хойшлуул.

Матар - (12/22-1/19)
Нууц дайсан, муу санаатнуудын үйл ажиллагаа идэвхэжнэ. Гэр бүлийн хосууд бие биеэ хуурч болзошгүй. Хосууд эхнэр нөхрүүдийн харьцаа хөндий хүйтэн байна. Үүний шалтгаан нь хардалт хэрүүл маргаан урвалт юм. Үр хүүхэд, ач нарынхаа цаашдын ирээдүйг хариуцах эцэг эхийн хариуцлага өндөр байна. Одоогийнхоо нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч, юунд хүрмээр байгаагаа тодорхойлох юм бол бусад нь араас нь дараалах болно.

Бумба - (1/20-2/18)
Санаачлагатай хумхуудад таатай сайн өдөр. Энэ өдөр нь хоёрдмол шинж чанартай учир урьдаас төлөвлөх хэрэгтэй. Ямар ч хэлбэрийн дайсагнал гаргах хэрэггүй. Тавилгаа өөрчлөн байрлуулж, цэцэг тасалж, мод огтолж болохгүй. Гэр бүлийн эсвэл ойр дотнын найзуудын ба хамаатан садын хүрээлэнд өдрийг өнгөрөө. Ямар нэг зүйл худалдан авч ирээдүйдээ хадгалах энгийн хэрэгцээ таны үйл ажиллагааг удирдана. Мэргэд “Довтол, мөрд гол нь хөл дээрээ бат бөх зогс’’ гэдэг үгийг сана.

Загас - (2/19-3/20)
Хэн нэгэн таныг удирдлагатай тоглоом болгох ямар нэгэн зүйлээс хараат байхыг хүсдэггүй тул үүнд дургүйцэх нь мэдээж. Дургүйцлээ эрс байдлаар бүү илэрхийл. Тa хэдий чинээ тайван уужим байна таны тайлбар оновчтой байх болно. Ажлын байраа сольж болох бөгөөд таны туршлага, зөн совин нь амжилтын баталгаа олгоно. Хээнцэр зүйл сонирхон жижиг сажиг зүйлд их мөнгө үрэх хэрэггүй. Мөнгөндөө гамтай хандахыг хичээгээрэй.