03.05

Хүнс судлаач мэргэжилтэй дуучин Ч.Цэлмүүн “Arape” шүдний эмнэлэг байгуулжээ

“Universe best songs” наадмаар овоглож явдаг дуучин Ч.Цэлмүүн гэр бүлийн амьдрал зохиохдоо “Дахин тайзнаа гарахгүй. Олны танил байх хэцүү юм байна” гэж ам тангараг өргөсөн түүх бий. Тэр ч байтугай, анхны бөгөөд сүүлчийн цомгоо худалдаанд гаргаж байгаагаа ихэд онцлон сүр дуулиантайхан хурим найр хийсэн бүсгүй.

Гэвч үрийн зулай үнэрлээд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон дуучин Ч.Цэлмүүн чинээлэг нөхрийнхөө мөнгийг хий дэмий үрэн таран хийгээд суухыг хүссэнгүй. Тэр бүр баяр наадам, найр хуримын урилга ирээд байдаггүй болохоор хувийн бизнес эрхлэхээр шийдэж “Агаре” нэртэй шүдний эмнэлэг байгуулсан гэнэ.

Ч.Цэлмүүний хувьд  “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд ЭМШУИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж байжээ. Тэр дундаа агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар гүнзгийрүүлсэн судалгаа хүртэл хийж байгаа сурагтай.

Эх сурвалж PHOTONEWS.MN