07.03

Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн гоолиг биеийн нууц

700 сая төгрөгөөр үнэлэгдэх тансаг байранд амьдардаг, хамгийн хурдан ярьдаг нэвтрүүлэгч, цагтаа охидын шүтээн явсан Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяагийн гэргий гээд өмнөө олон тодотголтой хөтлөгч бол Д.Одзаяа. Үндэсний телевизийн нүүр царай, залгамж халаа болсон түүнийг сайхан бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үргэлж гуалиг сайхан харагдах ёстой түүний гоо сайхны нууц нь дэлгүүр хэсэг гэвэл та итгэх үү. Тэрээр өчигдөр ажлын алжаалаа тайлахаар дэлгүүр хэссэн тухайгаа цахим хуудаснаа ийн бичжээ.Сийрүүлбээс, “Эмэгтэйчүүд бид нэг жилд 300 гаруй км-ийг дэлгүүрт алхаж өнгөрүүлдэг юм байна. Ингэхдээ 14 мянган килокалори зарцуулдаг. Энэ нь наслалтыг уртасгаж, жин нэмэгдэхээс сэргийлдэг гэж байна шүү! (Тэгэхээр бид зүгээр ч нэг дэлгүүр хэсээд байдаггүй байх нь) Мөн сэтгэл санааг сэргээх хамгийн үр дүнтэй арга бол шоппин хийх гэдэгтэй бүсгүйчүүд минь санал нэгдэх байх. Тиймээс өнөөдөр өдөр ажлын алжаалаа тайлахаар дуртай дэлгүүрээрээ орсон юм. Тэгтэл тэнд 50% хямдрал зарласан байна.  Яасан байхнуу дэлгүүрийг нүүлгэж, сэтгэлээ сэргээсэн байх нь байна шүү дээ кккк” хэмээжээ. Д.Одзаяа шиг гоолиг болохын тулд шоппингдоцгооё.