Хүүгээ санан гансрах эмээ, нөхрөө хайрлах гэнэн эхнэр, царай муутай ч сэтгэл сайтай охин гээд эмэгтэй хүний дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин бол Бооёо. Стресс бухимдалтай энэ цаг үед нийгмийн бухимдлыг инээдээр эмчлэх их үйлст олон жил зүтгэж яваа Бооёогийн нууц амрагийг та мэдэх үү. Жүжигчин Бооёо телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байх үед нь хөтлөгч бүсгүй түүнд сюрприз барихаар таны нууц амрагийг авчирлаа, та хэн гэж бодож байна хэмээн хошигносон юм. Гэтэл бага зэрэг сандарч тэвдсэн Бооёо “Аан Ундармаа л биз, бид хоёрыг эхнэр нөхөр болж тоглодог болохоор...” хэмээн хариулсан удаатай. Бооёогийн нууц амраг аа гэж.