07.03

Ц.Мөнхбаярын ач гавьяагаар гурван гол бүтэн үлдэв

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхдүүд газар шорооныхоо төлөө тэмцсэний төлөө өнөөдөр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдгээр шоронд ял эдэлж сууна. Тэднийг энгийн иргэд болон эх орончид суллахыг удаа дараа шаардсан ч Ерөнхийлөгч хүлээж авахгүй байгаа билээ.

Харин эх орныхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэсэн Ц.Мөнхбаярын хийсэн хэрэгтэй зүйл нь цөөнгүй юм. Тэрбээр өнөөдөр буу шийдэм барьсан шалтгаан нь Монгол нутгаа өмөөрснийх. Монголын газар шороог ухаж байсан олон үйлдлийг тэдний тэмцэл зогсоожээ. Гол усаа хамгаалж, гурван ч голыг тэмцэж байж хамгаалж үлдсэн билээ.