Өчигдөр Баянгол дүүргийн 4 хороо Гурвалжингийн гүүрэн дээр “Toyota Prius” маркийн автомашин дундаж насны нэгэн эрэгтэйг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан уг автомашиныг жолоочийг иргэн Г болохыг тогтоож, амь үрэгдсэн хүнийг 36 настай эрэгтэй Б Хан-Уул дүүргийн ТҮК-д ажилладаг болохыг мөн тогтоосон байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас жолооч нарыг хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг уриалахын сацуу замын хөдөлгөөний осол буурахгүй байгааг дахин сануулав.