Хонь - (3/21-4/19)
Хариуцлагатай өдөр. Зогсоод өнөөдөр хаана байгаа, ирээдүйд юунд хүрэхийг хүсэж буйгаа эргэцүүл. Эрч хүчээ алдсанаас болж ажил төрөл тань муудах эсвэл бүр нурж ч магадгүй байна. Гэвч энэ нөхцөл байдал тань туршлага болохоос гадна энэ хугацаанд юу болохыг бодитоор тунгаан бодоход туслах болно. Хэрэв та аливаа түвэгтэй зүйлст бэлтгэсэн бол аливаа асуудалд урьдчилан арга хэмжээ авч чадна. Мөн энэ үеүдэд таны эрч хүч суларч магадгүй.
Үхэр - (4/20-5/20)
Харилцаа холбоонд тааламжгүй өдөр. Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, төр засгийн өндөр албан тушаалтанд хандах гэж байгаа бол хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж байна Сэтгэлээр бүү уна. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно.
Ихэр - (5/21-6/21)
Бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь хор болно. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү шалга. Нүдний өвчин хүндэрч болзошгүй байна. Зорьсондоо хүрэхэд дарамт шахалт, зөрүүд зан саад болно. Туйлын таагүй өдөр. Гаднын хүний сөрөг нөлөө гарч болно. Боломжоороо харилцааг багасгах, таны эргэн тойрон дахь замбараагүй зүйлсийг эмх цэгцэд оруулах гэсний хэрэггүй, биеэ барь. Амьдралын эрч хүч буурах хандлагатай. Халдварт өвчнөөр өвдөх, гэмтэх магадлалтай. Caнхүүгийн байдал нэлээд муудна.
Мэлхий - (6/22-7/22)
Шинэ төсөл эхлэх, биеийн хүчний ажил хийх, алс холын аялалд таагүй өдөр. Хамаатнууд, хөршүүд, найз нөхөд, жирийн танилуудтай холбоотой харьцаанд санаа түгшээсэн зүйлс гарна. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй.
Арслан - (7/23-8/22)
Энэ өдрийн үйл явдал танаас эх хүн хүүхдүүддээ эн тэнцүү ханддагийн адил эргэн тойрныхондоо тэгш хандахыг шаардана. Бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Хууран мэхлэлт дур татам зүйлсээс болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэгтэй сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ хяна.
Охин - (8/23-9/22)
Хүнд өдөр. Өнөөдөр хэрэв танд өөр ямар нэгэн ажил үүргийг давхардуулан оногдуулахыг санал болговол зөвшөөрөх хэрэггүй. Учир нь уналт аль эсвэл мөнгө санхүүгийн алдагдал байхыг од гаригс сануулж байна. Бусдад уруу татагдалгүй, биеэ барих шаардлагатай. Төлөвлөсөн уулзалтуудаа хойшлуул. Ажил хэрэг ихээхэн хүч шаардана, ердийн үүргээ өвөрмөц аргаар, үүссэн асуудлуудыг ч мөн тийм аргаар шийдвэрлэ. Энэ өдрийг зуслан дээрээ эсвэл ойд өнгөрөө. Унтахын өмнө угаал үйлдэхэд тустай. Оршуулгын газар зүүдэлбэл өөрийн ядуу зүдүү байдалтайгаа удаан хугацааны тэмцэл өрнүүлнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Өндөр ур чадвар шаардсан бүхий л төрлийн гар хөдөлмөрийг гайхамшигтай хийснээр “Алтан гартан” хэмээх магтаал сонсоно. Шинэ боломжууд хай. Хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Ер бусын шинэ зан ааш, чадвараа нээнэ. Бүх зүйл байрандаа байж, амар амгалан байх хэрэгтэй. Гэнэтийн зүйлийг хүлээх хэрэггүй, урьдчилан төлөвлөх ч хэрэггүй, гэхдээ нөхцөл байдлыг хурдан шийдэхэд бэлэн бай.
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүдэд өнөөдөр өөрсдийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Үүнийг гэхдээ хэтрүүлэхгүй хийхийг сана. Аливаад дараа нь харуулах нууцаа үлдээхийг сануулж байна. Таагүй хандлага санхүүгийн алдагдалд авчирна эсвэл бодлогогүй зарлага авчирна. Шинэ ажил эхлүүлэхээс өмнө одоо хийж буй ажлаа бүрэн дуусга. Тэгвэл та сэтгэл хангалуун үлдэх болно. Хэрвээ одоо хийж байгаа зүйлдээ тэвчээртэй байж чадвал цаашид шинээр орлого орж ирэх болно. Эсрэг хүйстэнтэйгээ үл ойлголцож зөрчилдөөн үүснэ. Үүнийг хүндрүүлэхгүй байж асуудалд авч гээхийн ухаанаар хандах хэрэгтэйг одод сануулж байна.
Нум - (11/22-12/21)
Ажил хэргээ урагшлуулахад таагүй өдөр. Түншүүдтэй тохиролцоход дэндүү хүнд, өрсөлдөгчид ч зүгээр суухгүй ээ. Санхүүгийн асуудлаар буруу шийдвэр гаргах магадлалтай. Гэртээ ойр дотнынхонтойгоо үе үе маргалдаж болзошгүй. Зөвхөн оройдоо л тайвширч эвлэрцгээнэ. Эргэлзэж байвал хөрөнгө оруулалт, худалдаа наймаа хийхээс татгалз. Ээлжийн амралтаа авах талаар бод. Хэрвээ өнөөдөр танд цэнгээний газар орох санал ирвэл соёлтойгоор татгалз.
Матар - (12/22-1/19)
Дотоод ертөнцдөө тунгаан бодох өдөр. Гэр бүл болоход тааламжгүй байна. Хайр дурлалын асуудал бүтэлгүйтнэ. Та зугаа цэнгэл, театр, найз нөхдөдөө очихоор сэтгэл тань татагдана. Хүүхдүүддээ уйтгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өг. Аз жаргалтай байгаа хосуудын хувьд хайр, халуун дулаан мэдрэмжийн оч, цогийг дахин мэдрэх болно.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдрийн үйл явдал Хумхуудыг ямар нэг хувийн амжилтаа бусдаас хамааралгүй гэдгийг хамгаалахыг шаардаж болзошгүй. Бусдаас бүү зөрж, адайр ааш, этгээд сонин үлдэл хийж бай. Өнөөдөр ажил хэргийн санал ирж магад, гэвч зөвшөөрөхөөс өмнө бүхнийг сайн бодох хэрэгтэй учир нь үр дүн нь тийм ч ашигтай биш байх болно. Буд гараг таатай байрлалтай байсан ч ажилд жижиг таагүй зүйл гарч болох бөгөөд эсвэл даргатайгаа эсвэл хамт ажиллагсадтайгаа үл ойлголцол үүсэж болно.
Загас - (2/19-3/20)
Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зааж байна. Хамтрагчтайгаа хийх ажил амжилттай бүтнэ. Хамтран ажилла. Та нарын амжилт санхүүгийн байдал, түншүүдтэйгээ хэрхэн харьцах, ивээн тэтгэгчээ ашиглах чадвараас шалтгаална. Та элэгсэг байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас тогтвортой байна.