07.06

Эрос нэрнээсээ ичдэг эрос бүсгүй Туяа

“Х Түц” хамтлагийн жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хошин урлагт хөл тавьсан Туяа тус хамтлагаас өрх тусгаарлаад удаагүй байгаа. Гоё хүүхнээр имижээ бүрдүүлдэг хошин урлагийн продакшнаас гарах болсон шалтгааныг Одноогийн нөхөр Бараатай учир ургуулсантай холбоотой хэмээн таамаглах хүмүүс цөөнгүй. Харин тэрээр насан туршдаа хошин урлагийн жүжигчин хэмээх сэтэр зүүхийг хүсээгүй, залуу хүн юм чинь өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн хэмээн тайлбарладаг юм билээ. Багын ичимхий бүрэг байсан түүнийг гэнэт хошин урлагийн жүжигчин болсонд одоо хэр нь зарим найз нар нь үнэмшдэггүй гэнэлээ. Угийн гуалиг түүнийг Playboy сэтгүүлд хагас нүцгэн зургаа татуулсанаас нь хойш эрос хатагтай хэмээн нэрийдэх болсон. Харин Туяа эрос нэрэндээ тун дургүй, бүр ичдэг аж. Тиймээс эрос өнгө аястай жүжиг, киноны саналыг тэр бүр хүлээж авдаггүй ч хэн ч харсан эрос болохоор одоо яалтай билээ.