Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулахад хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, Замын цагдаагийн газрын нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба ХСИС-ийн 200 сонсогч, СХД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана.
Түүнээс гадна наадмаар буюу долдугаар сарын 11-нээс 15-ны хооронд буюу баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаар хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг эх сурвалж хэлэв.