Жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар хуримаа хийжээ. Хосууд 2012 оны хавраас эхлэн болзож эхэлсэн бөгөөд 2014 оны хоёрдугаар сард сүй тавьсан нь олонд ил болж байсан юм.
Тэдний бяцхан гүнж өнгөрөгч оны есдүгээр сард мэндэлсэн билээ. Тэгвэл хосууд долдугаар сарын 4-ний Тусгаар тогтнолын баяр тохиосон өнгөрөгч долоо хоногийн сүүлээр гэрлэсэн байна. Тэдний хуримын ёслол Калифорни мужийн тансаг зэрэглэлийн кэмпэд болсон аж.
Ёслолын үеэр үзэсгэлэнт сүйт бүсгүй үсээ ардаа шууж, нуруун хэсгийг ил гаргасан болор шигтгээгээр чимэглэгдсэн даашинзаар гоёсон бол Эштон хар өнгийн коспюмаар гангарсан гэнэ. Харин тэдний бяцхан гүнж цагаан өнгийн даашинзаар гоёж, эцэг эхийнхээ баярт мөчийг хуваалцжээ.