07.07

Оросын цэргийн онгоц сүйрчээ

Оросын Хабаровскийн хязгаарт цэргийн бэлтгэл хийж байсан Оросын армийн байлдааны онгоц хөөрсөнийхөө дараа удалгүй сүйрч, хоёр нисгэгч нь амиа алджээ.

Оросын “RIA Novosti” агентлагын мэдээлсэнээр Су-24 бөмбөгдөгч  онгоц сүйрсэн газрынхаа ойролцоо 20 метрийн диаметртэй асар том нүхийг үүсгэсэн байна. Одоогоор хоёр нисгэгч нь амиа алдсан гэдгийг албаныхан мэдээлсэн бөгөөд байшин барилга нурж, өөр хүмүүс гэмтэж бэртсэн талаарх мэдээлэлгүй байгаа юм.

Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар тус улсын Батлан хамгаалахын яам шинжээчдийн багаа илгээжээ. Мөн тус онгоцны сүйрлийн шалтгаан тодорхой болох хүртэл Су-24 загварын бөмбөгдөгч онгоцнуудыг түр хугацаанд ашиглахгүй хэмээн орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Оросын армийн хувьд цэргийн нисэх онгоц нь осолдсон тохиолдол удаа дараа гарч байна.