Монгол Улс Чехээс 4 тахь буюу 4 Пржевалскийн адуу худалдаж авчээ. Оросын судлаач Пржевалский Монголыг судалж явахдаа дэлхийд байгаль дээр хэдийнэ устаж, гаднын цөөн хэдэн орны амьтны хүрээлэнд үржүүлж байсан тал, хээрийн тахийг анх олж харсан бөгөөд энэ амьтныг Пржевалскийн адуу хэмээн нэрлэж, эх нутаг нь Монгол хэмээн дэлхий нийтэд зарласан. Түүнээс хойш энэ төрөл зүйл Монгол Улсад бүрэн устаж, энэ төрөл зүйлийн эх орон болсон Монгол Улс 2011 оноос уг тахийг эх нутагт нь дахин нутагшуулах төсөл хэрэгжүүлж Чехээс 15 тахь авчирч Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд нутагшуулж байгаа юм. Тэгвэл энэ удаад дээрхийн адил Чехийн Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь худалдаж авчээ. Чехийн албаныхны хэлснээр, Монгол Улс энэ удаад Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн эм тахь авсан бөгөөд тэднийг Монгол Улс хүргэх тээврийн онгоцонд суулгаж, илгээсэн байна. Тэгэхээр өнөө маргаашгүй тэдгээр дөрвөн эм тахь Монгол ирэх нь.