Даргынхаа тушаалаар урсгал сөрж явсаны улмаас бяцхан охины аминд хүрсэн цагдаагийн ажилтныг шүүх хурал өнөөдөр Давж заалдах шатны шүүхийн танхимд боллоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан бөгөөд дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр энэ хэрэг гарсан байдаг. Анхан шатны шүүхээс Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн ял оноосон юм.
Харин өнөөдөр болсон шүүх хурлаар Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Хохирогч болон шүүгдэгч Ц.Ууганбаатарын өмгөөлөгч дэд хурандаа Б.Саранбаатарыг ял шийтгэлгүй өнгөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.