07.08

Ихрийнхэн хайр дурлалын асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ

Хонь - (3/21-4/19)
Үр бүтээмжтэй өдөр. Гайхалтай боломжуудыг хамгийн сайнаар ашиглаж буй бол өнөөдөр хөгжилтэй бас нөхөрсөг хошигнолын өдөр юм. Хамтрагч, ялангуяа ойр дотнын найз тань танд туслахад бэлэн байх болно. Найз нөхөдтэйгөө баттай харилцаа тогтооход сайн өдөр. Хэрэв албанд тань ямар нэг суудал эзэнгүй болбол зохион байгуулагчийн үүрэг хүлээхээр гараа өргөхөөс бүү санаа зов. Та шинэ хүндтэй хүмүүстэй харилцаа тогтоох, амьдралын хэв маягийг дээшлүүлэх хувь хүний чадваруудаас суралцахад тохиромжтой.
Үхэр - (4/20-5/20)
Санаа зовоосон өдөр. Од эрхсийн таагүй байрлал харилцаанд түвэгтэй байдал үүсэхийг сануулж байна. Түүнчлэн муу мэдээ сонсож, ажил дээр асуудал үүсэж болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Харин нөхцөл байдлыг бодитоор хардаг үхрүүдэд боломж байна. Учир нь тэд хөл дээрээ бат зогсож, аливаад бодитойгоор хандаж чаддаг. Та өөрийнхөө хэрээс хэтэрсэн хүч хөдөлмөр, цаг зав шаардсан үүрэг даалгавар хүлээхгүйг хичээ.
Ихэр - (5/21-6/21)
Хайр дурлалын сэтгэл зовоож буй асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ. Энэ өдөр онцгой анхааралтай бай. Хамар, амны хөндий хоолойн өвчин хүндэрч болзошгүй. Анхаарлаа төвлөрүүлэхийг шаардах, үйлдлийг нягт нямбай хийх, нямбай байх ажилд таатай өдөр. Энэ өдөр нийлэмжтэй байдал, тэнцвэртэй ба шударга байдлаар тэмдэглэгдэнэ. Одод нь хувийн санаагаа хэрэгжүүлэх оролдлого, хүссэн зорилгодоо хүрэхэд туслах болж байна. Уран бүтээл хийхдээ авьяаслаг хүмүүсийн нөлөөнд байж тэднийг дууриах бололтой.
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр таны сэтгэл зүрхэнд шарх үлдээх үйл явдал болж болзошгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа ноцтой хүндэрнэ. Хэрэв гэнэтийн таагүй байдал тохиолдвол уурлахгүй байхыг хичээ. Өөрийгөө бүү өмөөр. Ерөнхийдөө ядарч, ажилдаа төвлөрөх боломжгүй болсон байна. Таагүй зүйл, санхүүгийн алдагдалтай холбоотой өдөр. Биеэ сувилах, эрч хүчээ нөхөх өдөр. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй.
Арслан - (7/23-8/22)
Дүрсхийсэн, өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай өдөр. Та онцгой хурц байдал үүсгэхэд бэлэн байна. Ямар ч шинэ ажил бүү эхэл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүл. Хуучин эхэлсэн ажлууд, шүүхтэй холбоотой асуудлуудаа дуусга. Өөртөө тохиолдож буй бүх зүйлсэд нухацтай ханд.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр ажил төрлийн шинэ давалгаанд хүрэхийг оролдох, албан бичиг баримт дээр ажиллахгүй бай. Хэрэв идэвхтэй амрахаар шийдсэн бол төрөл төрөгсөд болон найз нөхөд тантай нэгдэхийг зөвшөөрнө. Үйл ажиллагааны шинэ төрөл эрхлэх тухай бодох, хуучны холбоогоо сэргээх, бэхжүүлэх, дотнын хүмүүстээ туслахад таатай өдөр. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Амьдралын эрч хүч эрс унах тул бие махбодын хэт ачаалал авах, эрсдэлтэй үйл ажиллагааг хориглоно.
Жинлүүр - (9/23-10/22)
Эмх замбараагүй өдөр. Төлөвлөгөөт ажлын хугацаа доголдох түншүүд хамт олон ажиллагсдын үйл ажиллагаанд уялдаа холбоо үгүй болох магадлалтай. Үүнээс улбаалан таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрэв та ажил амьдралаа зохицуулж чадвал танд өвдөх зүйл байхгүй. Дуртай зүйлээрээ хичээллэ. Үдээс хойш хэрэггүй зүйлд уруу татагдана. Магадгүй хүлээцтэй хандсан зүйл тань гэнэтийн магтаалаар дүүрэн мөн танд ашигтайгаар тусна. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Зүүдээ манаарай.
Хилэнц - (10/23-11/21)
Эргэн тойрны хүмүүсийн тусламжаас бүү татгалз. Хувийн ажил болон хамтын үйл ажиллагаанд таатай байна. Аливаа асуудалд тэвчээртэй, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Ингэж чадсанаар аливаа зүйлийн мөн чанарыг ойлгож өөртөө тусгаж авах болно. Өөрийн бодит орлогоо сайн тооцоолсноор санхүүгийн хувьд асуудал гарахгүй. Биеэ цэвэрлэж эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөе.
Нум - (11/22-12/21)
Нийгмийн идэвх гаргахад тохиромжгүй өдөр. Маш их ажил таныг ядрааж байгааг мэдэрнэ. Хайр дурлалын харьцаа түүнийг гонсойлгоно. Олон хүн цугласан арга хэмжээнээс татгалз. Үзэл бодлоо хамгаал. Зөвхөн хайр сэтгэл болон гэр бүлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн байгаа байдал нь гэр бүл дэх таны байр суурийг аврах болно.
Матар - (12/22-1/19)
Нийгмийн амьдрал тийм ч тайван бус байна. Өрсөлдөгчид идэвхжиж таныг зөрчил маргаанд турхирна. Өөрийн үзэл бодол нийгэм дэх байр сууриа хадгалахын тулд тэмцэх болно. Шинэ найз нөхөд болох танд үнэтэй зөвлөгөө өгөх, эсвэл ашигтай санал тавих хүмүүстэй уулзана. Завгүй өдрийн дараа найз нөхөдтэйгөө спорт клубийг зорих нь алжаалаа тайлах сайхан сонголт байх болно.
Бумба - (1/20-2/18)
Үдээс өмнө санхүүгийн байдалд тааламжгүй юм. Биеэ даруу байлгахыг хичээ, сэтгэл татмаар саналд хууртагдах хэрэггүй эрсдэл бүхий үйл ажиллагаанаас зайлсхийхийг хичээж, хатгалтад бүү авт. Таны идэвхтэй ба шаргуу байдал нь таныг үйл явдлыг хурдлуулахад  хүргэнэ. Гэр бүл, гал голомт эд хөрөнгө бэлгэдсэн өдөр. Олон хумхууд ямар нэг эд хөрөнгөө худалдаж, сольж, түрээсээр өгнө. Бичиг баримтаа зөв бүлдүүлсэн эсэхийг шалга. Эс тэгвэл хэт итгэлтэй байдлаасаа болж байнга алдагдал хүлээнэ.
Загас - (2/19-3/20)
Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Албан тушаалаа бүү урвуулан ашигла. Өр бүү тавь, зээл бүү өг. Хүмүүсийн явуургүй ятгалга, гуйлтыг бүү авч хэлэлц. Магадгүй ямар нэгэн алдаа, тооцоо, санаа муутай хүний явуулгад өртөж болзошгүй.