Финландын өмнөд хэсэгт орших Сипо хотод нэгэн бяцхан хэрэм гайхалтай ухаан зарж, өөрөө малын эмнэлэгт ирж туслалцаа авсан байна. Хэрэмний зулзага буюу хувдай эмнэлэгт гүйж орж ирээд малын эмчийн өмдөөр дамжин гар дээр нь гарчээ.
Тэрээр бяцхан амьтад эмчилдэг эмч Самули Хэйсканеныг сонгож очсон нь сонирхол татна. Бяцхан амьтан эцэж туйлдсан, хамраас нь цус гарч байсан гэнэ.
Хувдайг тариуртай усаар ундалж, алим, лийр, хатсан талх зэргээр хоолложээ. Өдгөө хувдай сэргэлт авсан бөгөөд амьдралын баяр баясгаланг эдэлж байгаа аж. Хамраас цус гарсан шалтгаан нь тогтоогдоогүй ч хувдай үүрнээсээ унаснаар гэмтэл авсан бололтой.